Г.Пүрэвдэлгэр: Жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг бүртгэгдсэн

Б.Нямсүрэн
2025/01/16

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө. Тэрээр “Нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийх талаар албан бичиг хүргүүлсэн. Уг жагсаалыг холбогдох газар бүртгэсэн. Ингэснээр энэ сарын 11-нд Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тус өдрөөс хойш жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй зургаан гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Жагсаалын үеэр хууль бус үйлдлүүд гарсан. Тухайлбал, иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан буюу төрийн тусгай албан хаагчийн биед халдсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан. Тиймээс прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийтийн хэв журам зөрчсөн. Тухайлбал, Сүхбаатарын талбай болон Төв шуудангийн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг хаасан. Мөн зүй бус үйлдлүүд гаргасан. Энэ мэт бүх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бусдын эрхийг зөрчих нь хууль бус асуудал" гэв. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 42 минутын өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 22 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 22 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24