Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс цельсийн 2.4 хэмээр, олон жилийн дунджаас 1.35 хэмээр тус тус дулаан байв. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож буй 25 дахь дулаан сар юм.
Монгол орны нийт нутгийн 23.3 хувь нь дунджаас цельсийн -1-ээс -7 хэмээр хүйтэн, 41.1 хувь нь дунджаас 1-5.3 хэмээр дулаан, 35.7 хувь нь дунджийн орчим байсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна