Лос-Анжелесын түймрийг унтраахад Япон улс 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

Ж.Булганаа
2025/01/15

Лос-Анжелесын тойрогт дэгдсэн ойн түймрийг унтраахад Японы Засгийн газраас АНУ-д 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлжээ.  

Япон улс Америкийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар удахгүй мэдэгдэл хийх гэж байна. Мөнгөн тусламжийг байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан орон байр барих, хоол хүнс, сэтгэл зүйн тусламж болон бусад дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж холбогдох албаныхан найдаж байна.

Саяхан Ерөнхий сайд Шигэрү Ишиба "Калифорнид ойн түймэр дэгдсэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, энэ хүнд хэцүү цаг үед бид Америкийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна" гэж X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол ирэх долоо хоногт болох гэж буй энэ үед Токиогийн засаг захиргаа Вашингтонтой нягт харилцаатай гэдгээ дотооддоо болон олон улсын тавцанд харуулахыг зорьж байгаа бололтой. 



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 6 минутын өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 26 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 34 минутын өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 47 минутын өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байнаy 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01