Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа

Б.Нямсүрэн
2025/01/09

Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсны 33 жилийн түүхт ой, байнгын ажиллагаатай парламентын тогтолцоо бий болсны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс оюутан залуус, сурагчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва нар өнөөдөр (2025.01.09) шагналыг гардууллаа.

Уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, аймаг сумдаас нийт 140 гаруй бүтээл ирүүлснээс “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа түрүүлж, СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа 2-р байрт, МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан 3-р байр эзэлжээ.

Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ түрүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар удаалжээ. Тусгай байрын шагналыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам хүртэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 1 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 23 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24