МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 1,189,600 төгрөгөөс 881 мянган төгрөг болж, 26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар бууруулаад байна. 

”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир хэлэхдээ, Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон.  Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууныг хэмнэж байгаагаас тийзийн үнийг 10-15 хувиар бууруулж байгааг хэллээ.  Тус компани Франкфурт, Станбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзний үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна. 

Нислэгийн захиалгаа эрт, урдчилсан өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож буйг мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 27 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19