Ч.Батзориг: Хэрэв хуучин автобус дунд нь байвал хүлээж авахгүй, буцаана, автобусыг төрийн нууцад аваагүй

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энэ талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас  "Их, дунд, их багтаамжийн цахилгаан автобус гэсэн гурван төрлийн автобусыг  худалдан авахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт долоон компаниас санал авч хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан. Улмаар цахилгаан автобус цэнэглэх төхөөрөмжийг үнэгүй нийлүүлэх, цахилгаан автобусыг илүү тоогоор нийлүүлэх санал ирүүлсэн "Тэнүүн Огоо" компанийг шалгаруулсан. Их багтаамжийн автобусыг 330 сая төгрөгөөр,  дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийг цахилгаан автобусыг 626 сая төгрөгөөр нийлүүлэхээр болсон" гэсэн тайлбар өглөө.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Өнөөдрийн байдлаар цахилгаан 55 автобус орж ирээд үйлчилгээнд явж байгаа евро брэндийн 100 автобус орж ирсэн. Цахим орчинд сэдэв болсон 80 автобусыг газар дээр нь очиж үзлээ. Бидний зүгээс Daewoo Bus компанийн үйлдвэрээс нийлүүлсэн автобус шинэ үү, хуучин уу гэх асуудлаар мэргэжлийн хүмүүс хяналт хийлгэхээр болсон. Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдийн ципр нь латин үсгээр тодорхойлогдсон байна. Арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн давтамжтай ашиглагддаг. 1992 онд ашиглагдсан бол 2022 онд дахин ашиглагддаг гэсэн үг" гэлээ. 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн газрын дарга Б.Тамир " Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хуучин автобус гэдэг нь тогтоогдвол МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаана. Гэхдээ хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна" гэлээ. 



34
angry
1
care
8
haha
4
liked
4
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 25 минутын өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 3 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 4 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 5 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 6 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 8 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр