Ш.Раднаасэд: Төл гэвэл өөр газраас зээлээд төлнө, шууд тийм их мөнгийг гаргаж өгөх боломжгүй байна

Өнөрцэцэг
2023/05/18

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн охин Р.Сийлэнг 2014 онд АНУ-ын Вашингтоны Их сургуульд Эрх зүйн чиглэлээр суралцуулахдаа Боловсролын зээлийн сангаас 165 мянган ам.долларын зээл авч байжээ. Тухайн үед Ш.Раднаасэд нь УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Раднаасэдийн Сийлэнгийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд энэ талаар түүнээс тодруулахад “Төл гэвэл өөр газраас зээлээд төлнө, шууд тийм их мөнгийг гаргаж өгөх боломжгүй байна” гэлээ. 

Р.Сийлэн тус сургуулийг 2018 онд төгсч, Монголдоо ирээд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтнээр ажилд орсон байдаг. Тухайн үед Р.Сийлэн 270 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламж, 180 сая төгрөгийн газар, 161 сая төгрөгийн хадгаламж, Хан-Алтай ХХК, Мон Жаст ХХК-д хувьцаа эзэмшдэг болохоо ХОМ-тээ дурдаж байжээ. 

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэднь хамаарал бүхий “Гэга"," Гэрдсанаа" "Дэл гэр баянговь, "Сэлши үүр”, "Алиман төгс буян" ХХК-аараа дамжуулан ЖДҮ-ийн сангаас тус бүр 1.6 тэрбум төгрөгийн зээл, үеэл Д.Ганзоригийн “Арованна” ХХК-иар дамжуулан ХААДС-ийн 4.5 тэрбум төгрөгийн зээлавч байсан түүхтэй. Үүгээр зогсохгүй АТГ-аас зарласан нүүрсний хулгайд холбоотой УИХ-ын долоон гишүүний нэг нь тэр юм.



32
angry
1
care
5
haha
5
liked
2
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 17 минутын өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 2026/07/31
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 2026/07/31