ӨВӨРХАНГАЙ: Сургууль, цэцэрлэгийн 612 багшид 649 сая төгрөгийн урамшуулал олгожээ


Аймгийн Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн өнөөдөр болж, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, сургалтын менежер зэрэг 120 хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр боловсролын салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, журам, хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой олон асуудал яригдсаны нэг нь төсвийн шинэчлэлийн тухай байв.

Засгийн газар, салбарын яам, орон нутгаас өмнөх жилүүдэд боловсролын байгууллагын барилга, байгууламжид илүүтэй анхаарч ирсэн бол энэ жилээс сургалтын чанарт онцгой анхаарч байна. 

2022 онд сургууль, цэцэрлэгийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлж, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын аргачлалыг шинэчилсэн. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн санхүүжилт, багш нарын цалин урамшууллыг сургалтын чанар, үр дүнтэй нь уялдуулж олгодог болсон.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ чиглэлээр тодорхой мэдээлэл өгч, зарим зүйлийг анхаарууллаа. 

Тухайлбал, төсвийн эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага ирсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчлөөр хүн ажилд авбал, багш нар ёс суртахууны алдаа, доголдол гаргавал өндөр хариуцлага хүлээнэ гэдгийг сануулсан юм.

Мөн боловсролын төсвийн шинэчлэлийг аймаг, орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд багш нараа чадавхжуулах, тогтвортой ажиллуулах, ажлын чанар, гүйцэтгэлээр үнэлж урамшуулдаг байх, тойргийн хүүхдүүдээ өөр сум, сургууль руу алдахгүй байх шаардлага үүсэж байгааг хэлэв.

Одоогоор ажлын амжилт, чанарын үр дүнгээр сургууль, цэцэрлэгийн 612 багшид 649 сая төгрөгийн урамшуулал олгоод байна. Мөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 11 сургууль, 24 цэцэрлэгт 734 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна. Багш нарын дундаж цалин 1.4 саяд хүрсний дээр үнэлгээний шалгуур хангасан багш нар улиралд 10-25 хувийн нэмэгдэл авч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 9 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 11 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 11 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 14 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 14 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 14 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 15 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 15 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 16 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 16 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 17 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 18 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03