ОРОН НУТИЙН ТӨСӨВ: Өвөрхангай аймаг төрийн захиргааны албан хаагчдын цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ


2023 онд төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан аймгийн төсөвт дараах онцлогийг тусгалаа.

Тодруулбал, орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар бодож орон нутгийн төсвөөс сар бүр олгохоор тогтоолоо. Ингэснээр хэвтээ удирдлагатай төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын цалин дээр орон нутгийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэв, бусад нэмэгдлүүдийг тооцон цалин авахаар болж байна. Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жилээр нь тооцож нэмэгдлийг олгох аж. Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болжээ. Цалингийн нэмэгдэлд орон нутгийн төсвөөс 976.2 сая төгрөг нэмж төсөвлөсөн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 10 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 12 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 12 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 14 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 15 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 15 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 16 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 16 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 17 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 17 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 18 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 19 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03