Арвайхээрт тээвэр логистикийн төв байгуулна


Зам тээврийн хөгжлийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймагт тээвэр логистикийн төв барихаар судалгааны ажил хийж байна.

Үүнтэй холбогдуулан Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан мэргэжилтнүүд ирж, аймгийн удирдлагуудтай санал солилцлоо. Тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дотроо мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эцсийн хэрэглэгчид очих махны өртгийг бууруулах боломжтой хэмээн үзэж байна.

Тиймээс дээрх төслийн хүрээнд Арвайхээр – Баянхонгор чиглэлийн 35 км, Арвайхээр –Улаанбаатар чиглэлийн 60 гаруй км, Хархорин – Цэцэрлэг чиглэлийн 40 км замыг болон томоохон гүүрнүүдийн засвар, арчлалтыг хийх, Есөнзүйл сумыг улсын чанартай автозамд холбох ажлууд хийх аж.

Мөн Арвайхээр хотод Тээвэр, логистикийн төв байгуулснаар өөрийн болон баруун аймгуудаас ирэх малын гаралтай мах, түүхий эдийг төвлөрүүлэн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн зах зээлд гаргах боломж бүрдэж, үүнийг дагасан ажлын байр бий болно хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 1 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 1 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 4 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 5 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 8 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 8 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2026/10/06
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06