Өвөрхангай “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарлаа


Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарлаа. 

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан амжилтаараа улсад тэргүүлж байна. 

Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн 657.7 тэрбум төгрөгт хүрч, нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5638.5 мянган төгрөг болсон байна. Мөн иргэдийн мөнгөн хадгаламж 214.9 тэрбум төгрөгт хүрч, урд оноос 13.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд албан болон албан бус салбарт нийт 1165 шинэ ажлын байр бий болов.

Бат-Өлзий сум дахь Орхон голын Онгоцтойн-Амны гүүр, 50 ортой хүүхдийн эмнэлэг, жилд 1 сая малын арьс боловсруулах Арьс ширний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулж,  дулааны станцын шавыг тавиад байна.

Мөн өвс, тэжээлийн үнийн хөөрөгдлийг тогтворжуулах зорилгоор малын ногоон тэжээл тариалалтыг 40 хувиар нэмэгдүүлж, 5635.8 га талбайд тариалснаар аймгийн аюулгүй нөөцийг 100 хувь, сумдын нөөцийг 60 хувь хангасан юм.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор нэг удаагийн хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл, эмч ажилчдын цалин урамшуулал, тусгаарлах байрны зардалд зэрэгт орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 10 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 11 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 13 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 13 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 16 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 17 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 20 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 20 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06