“VisitBulgan2023” аялал жуулчлалын форум Хялганат тосгонд болж байна


Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалын салбарыг, хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу Булган аймгийн ЗДТГ-аас “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлцгээе, Хогоо шийдэж- Стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг халах уриан дор “Visit Bulgan-2023” аялал жуулчлалын форумыг зохион байгуулж байна. БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгож 2023 онд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ хүрээнд Булган аймаг жуулчид хүлээн авах бэлтгэлээ хангаж “Visit Bulgan-2023 аялал жуулчлалын форум” -ыг оны эхэнд зохион байгуулж байгаад талархаж байна. Мөн “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан ба Хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөн ажиллаж байна. Уг хуулийн төслийг батлуулахад орон нутгийн аялал жуулчлалын холбоо, төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн санал , туршлага хэрэгтэй ба идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн нутгийн онцлогтоо тулгуурлаж аялал жуулчлалын бүсээ зөв тодорхойлж, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг уриаллаа.

Булган аймаг нутгийнхаа дахин давтагдашгүй байгалийн тогтоц, онцлог, ахуй соёл, уламжлалт анагаах ухаан,эмчилгээний рашаан сувилалд тулгуурлаж гадна дотнын жуулчдыг татах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАГВАР АЙМАГ” болох зорилттой. 

Мөн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Орхон сумын “Өрмийн цагаан нуур”-ын эрэгт "Айргийн баяр”-ын арга хэмжээг брэнд арга хэмжээ болгож тогтмол зохион байгуулж буйг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ онцолсон.

Форумд оролцож буй аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой мэдээлэл авах, аялал жуулчлалыг дэмжих сан, отоглох цэгтэй холбоотой асуудалд хариулт авлаа.

Форум хоёр өдөр үргэлжлэх ба маргааш Булган аймгийн бүх сумдын дунд зохион байгуулагдах ӨВЛИЙН СПОРТ-ын наадам болно.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 1 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 5 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 5 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 5 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 6 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 7 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 7 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 8 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 8 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 9 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03