“Гар утсаараа яриулсан биш данс дахь мөнгөө алдчихлаа” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ


Саяхны нэг өдөр яг ийм тохиолдол гарчээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ.

Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй бүх хувийн нууцлалтай мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй юм.

Хүнд туслах гэсэн биш, өөрөө хохирогч болоод үлдэнэ гэдэг эмгэнэлтэй хэдий ч үүнээс урьдчилан сэргийлж боломжтой. 

Тэгвэл цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх;
  • Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй линк дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал  Log out/Sign out үйлдлийг хийн гарах;
  • Өөрийн төхөөрөмжид нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх; Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус программ хангамж гэх мэт.
  • Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх
  • Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утсан дээрээ болон и-мэйл дотроо хадгалахгүй байх
  • Хялбар аргаар мөнгө олох аргуудад итгэн хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай, койн өсгөх арга зааж өгье гэх мэт зарууд их байдаг шүү дээ.

0
angry
4
care
2
haha
5
liked
3
love
7
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 4 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 5 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 6 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 8 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 9 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 9 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 9 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 10 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 11 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 11 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 12 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 13 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03