Голомт банк 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо


Дэлхийн банк, санхүүгийн салбарт нэр хүндтэй “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус шагналыг 8 дахь удаагаа хүртэж, сүүлийн хоёр жил дараалан шилдгээр өргөмжлөгдөөд байна.

“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орны шилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.

“Бид энэ жилийн ялагчдыг тодруулахдаа хоёр гол чиг хандлагыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, дижитал шилжилт тив дамнан хурдацтай явагдаж, дэлхийн банкнууд харилцагчид болон ажилтнуудынхаа туршлагад үндэслэн стратеги төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн үйлчилгээнд төдийгүй манай гарагийн хувьд тогтвортой байдлыг бий болгох нь нэн чухал. Дэлхий дахинаа банкнууд хорт хий ялгаруулахгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах тогтолцоонд шилжихэд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байна. Ийнхүү 2022 оны шилдгээр шалгарсан банкнууд аливаа бэрхшээл сорилтод тэсвэртэй гэдгээ харуулаад зогсохгүй шинийг санаачлан уян хатан хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрэх бүрэн чадвартай гэдгээ харилцагч, сонирхогч талууд болон хувьцаа эзэмшигчдэдээ баталж чадлаа. - Joy Macknight /Ерөнхий редактор, The Banker/

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор улсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хиймэл оюун ухаанд суурилан хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дижиталчлалын эрин үед бид бизнес стратеги төлөвлөгөөнийхөө дагуу энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, инновац нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлсээр байна. Цаашид ч тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлахын сацуу олон жилийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллах болно.

 Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 7 минутын өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 3 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 4 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 4 цагийн өмнө
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 21 цагийн өмнө
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 22 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү Өчигдөр
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 2026/08/12
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2026/08/12
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/08/12
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/12
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 2026/08/11