С.Батдөл нь 7 жилийн өмнө төмөр замд ажиллах байхдаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан

Өнөрцэцэг
2023/01/08

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос бэлэн 7 тэрбум төгрөг, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулж,  дээрх 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг суллажээ. Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.

 С.Батдөл нь 2021 онд томилогдсон, богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.

Мөн тэрбээр 2,3 тэрбум  төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг иргэн н.Ванчиндоржоос худалдан авах гэж байхдаа баригджээ.  Тухайн хаус нь Хүүшийн аманд байрших Япон маягийн гарден буюу Фүжи гарден хотхоны хаус аж.


Фүжи гарден төслийг хувьцаа эзэмшигчийг нь сонирхвол, 60 хувийг нь Монгол Улсын иргэн Д.Даваасүрэн, 40 хувь нь Япон улсын иргэн Мичио нар эзэмшдэг юм байна. С.Батдөл 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг төслийг хэрэгжүүлэгч компаниас нь бус туслан гүйцэтгэгч тал буюу иргэн н.Ванчиндоржоос бартерынх нь хаусыг авахаар гэрээ байгуулсан байжээ.

Тэгвэл С.Батдөл гэж хэн бэ?

Сэнгээ овогтой Батдөл нь 1986 оны есдүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, дээд боловсролтой. Эхнэр болон дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1-р хороо, 2 хороололд амьдардаг.

2016.06.16-ны өдөр Дархан-Уул аймгтийн СДШ-ийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-р зүйлээр 1 жил тэнсэн харгалзах ялтай.Тодруулбал, С.Батдөл нь 7 жилийн өмнө төмөр замд ажиллах байхдаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан

ЗХАБЗЖ зөрчиж 11 удаагийн торгуулийн арга хэмжээ авагдаж, 1 удаа эрүүлжүүлэгдэж байжээ.

 Дорнод аймаг Чойбалсан суманд гэр булийн хэрэгцээний төрөөс хувьчилсан 5 га газар эзэмшдэг.

С.Батдөлийн АЖИЛЛАСАН БАЙДАЛ НЬ:

•         2010-2012 Дархан өртөө

•         2012-2014 Сухбаатар өртөө

•         2014-2015 УБТЗ Толгойт өртөө

•         2015-2018 УБТЗ замын даргын ажлын алба

•         2019-2021 УБТЗ Улаанбаатар өртөө

•         2022 оны нэгдүгээр сараас одоог хүртэл УБТЗ замын даргын ажлын албанд ажиллаж байна.

Түүнчлэн “Монте Андууд” ХХК-ийн 100 хувь хувьцааг  сарын өмнөөс буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс эзэмшиж байгаа аж. Тухайн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эхнэр нь болох Мажигсүрэнгийн Сайнбилэг гүйцэтгэх бүртгүүлсэн байна.

Тус компани нь:

•         Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

•         Цайны газар

•         Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа

•         Түргэн хоолны үйлчилгээ

•         Амралтын газар

•         Хүнсний дэлгүүр

•         Гоо сайхны барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

С.Батдөл нь эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний мөнгөөр хуулийн этгээд, орон сууц, үнэ бүхий Мобиком үүрэн телефоны 9911-тэй дугаар зэргийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа юм.


28
angry
2
care
2
haha
6
liked
6
love
6
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 5 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 6 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 7 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 9 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 10 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 10 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 10 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 11 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 12 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 12 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 13 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 14 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03