​Батлан хамгаалах яам амжилтаа ахиулав


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь өнгөрөгч тавдугаар сард яамдын 2021 оны үйл ажиллагааг дүгнэхэд Батлан хамгаалах яам ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдыг тэргүүлж ажиллажээ. Тодруулбал ЗГХЭГ-аас яамдыг жил бүр “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ”, “Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ”, “Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ” гэсэн гурван чиглэлийн хүрээнд 10 үзүүлэлтээр үйл ажиллагааг дүгнэдэг байна. Эдгээр шалгуур үзүүлэлтээр Батлан хамгаалах яам 2021 оны “Шилдэг яам”-аар шалгарчээ.

Мөн Авлигатай тэмцэх газраас явуулдаг Шударга байдлын 2022 оны үнэлгээгээр ч тэргүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газартай хамтран Зэвсэгт хүчний Жанжин штаб, харьяа 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 6 мянга гаруй алба хаагчдыг оролцуулсан цуврал сургалтуудыг Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ. Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг чадавхжуулах зорилгоор Батлан хамгаалах яамнаас тогтмол сургалтуудыг зохион байгуулж ирсэний үр дүнд өнгөрсөн жил Шударга байдлын үнэлгээгээр 14 дүгээр байрт байсан үзүүлэлтийг урагшлуулж, энэ онд тэргүүлжээ.


1
angry
0
care
2
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 9 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 10 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 10 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 13 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 13 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 13 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 14 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 15 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 15 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 16 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 16 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 17 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03