ЭМЯ-наас МЭДЭГДЭЛ гаргалаа


Эрүүл мэндийн яам  2022 он 12 дугаар сарын 14-ний өдөр "Арвис интернэшнл" ХХК-иас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 121 дугаартай албан бичгийг хүлээн авсан. 

Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны долдугаар сарын 05-ны өдрийн 669, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 823, 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 822 дугаартай албан шаардлагууд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 206 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгад үүссэн зөрчил, доголдлыг “Барилгын тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч, заасан хугацаанд хэрэгжилтийг ханган ажиллах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/1284, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/3965 дугаартай албан шаардлагуудыг тус тус хүргүүлсэн.
Эрүүл мэндийн яамны зүгээс Танай байгууллагатай байгуулсан дараах гэрээнүүдийн гүйцэтгэгчид олгогдох дүнг хууль журмын дагуу бүрэн олгосон болно. 
Үүнд.

  1. Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК тай 2020 оны гурав дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЭМЯ/XVII.1.14/58 дугаартай “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ” 
  2. Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК тай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМЯ2017/XVII.1.14/537 дугаартай “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ нэмэлт гэрээ” 

Мөн “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалтад “Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны барьцаа баталгааны дансанд чанарын 5% болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг байршуулсан.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад (Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ) 14.5 дахь заалтад (Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно) гэж заасны дагуу захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага, ашиглагч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгдэж тэмдэглэл хөтлөн баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд чанарын баталгааны 5% болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай тодруулга албан бичигт шаардлагад заасан ажлууд бүрэн хийгдээгүй бөгөөд танай байгууллагаас бүрэн дууссан гэх мэдэгдлийг албадан гаргуулахаар удаа дараа шаардсан тухай дурдсан байна. 
Мөн тендерт ирүүлсэн баримт бичигт түншлэгч байгууллагын баримт материал ирүүлээгүй байгаа тул гэрээний дагуу зөвхөн танай байгууллага үндсэн гүйцэтгэгчээр гэрээний үүргийг биелүүлэх бөгөөд туслан гүйцэтгэгч болон бусад аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцах үндэслэл байхгүй болно.
Түүнчлэн тус албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь үндэслэлгүй, сүрдүүлгийн шинж чанартай байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлэн ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай албан бичгийг хавсаргав.
 
        ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН
        ДАРГА            Ц.ЭРДЭМБИЛЭГ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХАВСАРГАВ. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 12 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 13 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 14 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 16 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 17 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 17 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 17 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 18 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 19 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 19 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 20 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 21 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03