​Өмнөговь аймгийн иргэдэд уул уурхайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх өгөгдөлд түшиглэсэн 28 сургагч багш бэлтгэгдлээ


Дэлхийн банк группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Уул уурхайн өгөгдөл, мэдээлэлтэй ажиллах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Оролцогчид хоёр өдрийн турш уул уурхайн салбарын онцлог, орлогын менежмент, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглалтай холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн эх сурвалжууд, тэдгээрийг дүгнэн шинжлэх, орон нутгийн иргэдэд ойлгомжтойгоор дүрсжүүлэн хүргэх, насанд хүрэгчдэд багшлах ур чадвар, өгөгдөлтэй ажиллах ёс зүй зэрэг өргөн агуулгын хүрээнд онол, практик хослуулан суралцлаа.
Сургалтанд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой, Энержи ресурс, Хүрэн толгой коал майнинг, Платиниум ланд, Гашуун сухайт авто зам, Терра энержи зэрэг компанийн төлөөллүүд, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, Мөнх ногоон галба ТББ, Хөгжлийн шийдэл ТББ, Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл, аймгийн залуучуудын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Улаанбаатар хотоос Tovch.mn, Business.mn сайтын редакторууд, УУХҮЯ-ны хэвлэлийн ажилтан, Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл оролцсон.
Сургалтын төгсгөлд, оролцогчид сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд өгөгдөл, мэдээлэл цуглуулан түүнийгээ дүгнэн шинжилж, иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх дүрсжүүлэлтийн арга ашиглан өгөгдөл, мэдээллээ дүрсжүүлж, сурсан мэдсэнээ тайлагнан шалгалт өгч сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
Цаашид тус хөтөлбөр нь олон талт оролцогчдыг хамарсан сургагч багш нарын хамт 6 сарын турш өгөгдөлд түшиглэсэн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт өрнүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өгөгдөл ашиглах сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
“Хөгжлийн төлөөх ил тод байдал” олон улсын хөтөлбөр нь BHP Сан-тай хамтран ил тод байдал, нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад 2019 оноос хэрэгжиж байна. Одоогийн байдлаар, өгөгдөл ашиглах чадавхийг бэхжүүлэх 20 гаруй арга хэмжээ, өгөгдлийн тэмцээн зэргээр дамжуулан төр, хувийн хэвшлийн 500 гаруй өгөгдөл хэрэглэгч (үүнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, судалгаа шинжилгээний байгуулагууд, их дээд сургуулиуд, залуусын төлөөлөл зэрэг багтаж байна)-д хүрч ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 14 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 15 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 16 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 18 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 18 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 18 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 19 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 20 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 21 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 21 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 21 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 22 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03