АЙЛЧЛАЛ: Экспортод үсрэлт хийх чухал ач холбогдолтой айлчлал боллоо

Өнөрцэцэг
2022/11/28

                       -Зариг видео сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг БНХАУ-аас мэдээлж байна-

ХКН-ын 20 дугаар их хурлын дараа БНХАУ хөрш зэргэлдээ 14 орноос хүлээж авч байгаа анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлал Монгол Улсын валютын орлогыг эрс өсгөх дүр зураг харагдаж байна. 

Энэ удаагийн айлчлалаар  Эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгээ шинэчилж, мөн Хятад Монгол Улсын хооронд хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны бичиг баримтад анх удаа гарын үсэг зурсан нь онцлог байлаа. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын нэг онцлог нь Ши Жиньпин даргатай хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал ажил хэрэг болдог онцлогтой. 


ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Дээрх бичиг баримтын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын эдийн засагт бодитой үр өгөөжөө өгөхөөс гадна салбар яамдын хэд хэдэн төсөл арга хэмжээг урагшлуулахад алхам  ойртлоо. 

 Эдгээрийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа билээ. 
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжсэн. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр тохирлоо.  Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 гаруй  хүүхэд, залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Урьдчилсан тооцооллоор дээрх хоёр төсөлд нийт  600-800 тэрбум төгрөгийн өртөгтэй болох тооцоолол гарчээ. Одоогоор нарийвчилсан ТЭЗҮ  нь хийгдэж байна. 
  •  Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцов. 
  •  Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлж, Улаанбаатар хотын дөрвөн байрлалд барьж байгуулна.
  •  БНХАУ 10 жилийн хугацаанд 70 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Ши Жиньпин дарга хэлсэн. Энэ нь дэлхийн байгаль орчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тэд үзэж буй.  Энэ хүрээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монголд судалгааны төв байгуулахаар тохиролцлоо. Уг ажлыг БНХАУ-ын талаас Хятадын үндэсний ойн аж ахуйн газар, манай талаас БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. 
  •  Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, хөгжлийн цоо шинэ хөтөлбөр баталснаар хоёр орны эдийн засгийн харилцааны шинэ эрин үеийг эхлүүллээ.
  •  Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжиж эхэлнэ гэсэн үг.

Ташрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан. Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрээд байгаа.




0
angry
0
care
0
haha
18
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23