Эрчим хүчний салбар ажиллах хүчний хомсдолд оржээ

М.Төгөлдөр
2022/10/25

Манай сурвалжлах баг Эрдэнэт, Дархан хотод ажиллаа. Эхний орсон газар “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК компаний үйл ажиллагаатай танилцсан юм. Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж 71мвт болгон өргөтгөсөн ч үүнийг дагаж олон бэрхшээлтэй нүүр тулгарсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Үүнд вальютын ханшийн зөрүү болон импортын бараа бүтээгдэхүүний үнэ, дизель түлшний үнэ өссөнөөс нүүрс нийлүүлэлтэд хүндрэл учирсан байна. Тус үйлдвэр жилийн жилд бага зэрэг ашигтай ажиллаж ирсэн ч ковидын нөлөөллөөр энэ жилийн эцэст 11 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөлд хүрчээ. Үүнээс гадна үйлдвэрийн хувьд нэн чухал тулгамдсан асуудлын нэгд боловсон хүчний хомсдол бий болсон байна. Хэдийгээр мэргэжилтэй боловсон хүчин ажлын байранд ирдэг ч 4-5 жилийн хугацаанд гадарлах төдий болж ажилдаа гарших нөхцөл бүрддэг ч цалин, хангамж муугаас өндөр цалинтай уул уурхайн компанийг сонгон өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Түүнчлэн харийн орныг зорих залуус ч бий гэдгийг албаныхан онцлон хэлж байгаа юм.

Дээрх бүх бэрхшээлээс гарахад эрчим хүчний тарифт зайлшгүй өөрчлөлт оруулахаас өөр сонголт үгүй болсон байна.  Учир нь тус үйлдвэрийн хувьд дулааныг 50 хувиар бага үнээр буюу үйлдвэрт 37 мянган төгрөгийн өртөгөөр үйлдвэрлэж хэрэглэгчид 17 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа аж. Мөн цахилгааныг 20 хувиар бага үнээр нийлүүлж байгаа нь зах зээлийн зарчмаар явах горим нэгэнт алдагдсаныг харуулж байгаа юм. Гэхдээ салбарын хувьд айл өрхүүдийн цахилгаан дулааны үнийг нэмэхгүйгээр ААН, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэглээний төлбөрийг 28 хувь хүртэл нэмэх гарц бий гэдгийг онцолсон юм.

Энн байдал “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “Шарын гол” ХК-нд мөн адил байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм. 


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18