Тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Б.Нямсүрэн
2025/06/05

Улсын хэмжээнд тариалалт энэ сарын 3-ны байдлаар 351.2 мянган га буюу 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс улаанбуудай 232.8 мянган га буюу 75.1 хувь, төмс 7.8 мянган га буюу 38.9 хувь, хүнсний ногоо 5.9 мянган га буюу 31.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн малын тэжээл 17.5 мянган га буюу 12.17 хувь, тосны таримал 65.4 мянган га буюу 63.1 хувийн тариалалттай үргэлжилж байна.   

Улсын хэмжээнд энэ онд 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 20.1 мянган га-д төмс, 18.8 мянган га-д хүнсний ногоо, 144.1  мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 655.5 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьжээ. Энэхүү зорилт нь Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг эрчимжүүлж байгаа аж.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 18 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 20 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31