Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна

Б.Нямсүрэн
2025/06/05

”Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УГТЭ-д “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ийн КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургасан юм.


Багийн бүрэлдэхүүн эх орондоо тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус тус мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байна.


Харин өнөөдөр дээрх мэс засал буюу тархины гүний байрлалтай хавдруудын мэс засалд шаардлагатай технологийг нэвтрүүлж тоног төхөөрөмжийг УГТЭ-д хүлээлгэн өглөө.

Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм.

Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буйг тус эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа.


0
angry
1
care
0
haha
1
liked
8
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 18 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 20 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31