БНПУ-ын эмийн агентлагийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна

Б.Нямсүрэн
2025/06/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газартай хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан билээ.

Үүний мөрөөр БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Гжегож Цессак манай улсад зургаадугаар сарын 02-06-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд тэрбээр Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ноён Гжегож Цессакыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.


Сайд Т.Мөнхсайхан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд өмнө хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс зарим асуудлаар тодорхой хүсэлт тавив. Тухайлбал, Европын Холбооны эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн тогтолцоо, тавигдах шаардлагууд, Польш Улсад ажиллаж амьдарч байгаа монгол эмч нарын эмчилгээний практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг монголын уламжлалт анагаах ухааны эм тан, тэдгээрийн орц, түүхий дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг ирүүлэхийг хүсэлт болгов. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүртгэлийн асуудал хариуцсан хүний нөөцийг чадавхжуулах, Польш Улсад сургах, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцлаа.

Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Кшыштоф Бойко болон тус улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18