ХЭНТИЙ: Ирэх аравдугаар сараас төрийн албан хаагчдыг “ҮНДЭСНИЙ БИЧИГ”-ийн сургалтад хамруулна


Хэнтий аймаг дахь Эх хэлний бодлогын салбар зөвлөл энэ сарын 28-нд хуралдан ирэх аравдугаар сараас төрийн албан хаагчдаа “ҮНДЭСНИЙ БИЧИГ”-ийн сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ. Уг хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн аж. 

Энэ хүрээнд ирэх аравдугаар сараас эхлэн төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг үндэсний хос бичгээр бичих, албан хаагчдын хос бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөг жил бүр гарган мөрдүүлэх юм байна. Түүнчлэн төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй мэдээ мэдээллийг хос бичгээр нийтэлдэг байх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх аж.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 28 минутын өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 4 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 23 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 23 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 2026/10/05
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 2026/10/05