Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Тус зохицуулалт өнөөдөр дуусаж, маргаашаас жолооч нар хөдөлгөөнд хэвийн оролцоно.
Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэдгийг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн юм. Түүнчлэн тус шийдвэрийг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийн тулд есдүгээр сарын 7-ны НИТХ-аар санал оруулах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна