Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

О.Шүрэнцэцэг
2022/09/03

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад оруулна гэдгээ Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв. Тэгвэл их, дээд сургуулийн багш нарын боловсролын зэргийн үнэн зөвийг нягтлахаас өмнө ЕБС-ийн багш нарын дипломыг шалгаж байгаа аж. Нийт 35 мянган багшийн дипломын шалгалтыг хийж дууссан талаараа хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр мэдээлжээ. Шалгалтад хамрагдсан, хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлах аж.

Тэрээр энэ талаар “Нийт 35 мянган багшийн дипломыг шалгаж байна. ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн их, дээд сургуулийн багш нарын зэргийг нягтална. Түүнчлэн докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарласан иргэдийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулна. Хэрэв магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлана. Үүнээс гадна, их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна" гэж мэдээлсэн юм. 



0
angry
1
care
0
haha
29
liked
3
love
1
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22