С.Бямбацогт: Дарханы замд өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаагаас үүдэн замын ажил хоцорч болзошгүй

О.Шүрэнцэцэг
2022/09/03

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нар өчигдөр /2022.09.02/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сайд С.Бямбацогт гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж, замын гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээлийн талаар санал солилцлоо. Тэрбээр яамны зүгээс шаардлагатай бүх талаар дэмжихээ илэрхийлж, битум болон цементийг түргэн хугацаанд нийлүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтхэлэхдээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг руу зорчих иргэд, тээвэрчид болон ОХУ-аас Монгол Улс руу ирэх олон улсын ачаа тээвэр зорчдог. Тийм ч учраас олны анхаарлын төвд байдаг. 2019 онд эхэлсэн боловч ашиглалтад орохгүй өнөөдрийг хүрч ард иргэдийн ажил, амьдралд төвөг учруулж бухимдал төрүүлээд удаж байгаа. Тиймээс орон нутаг дахь анхны томилолтоо эндээс эхэллээ. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 5 багц замд 8 компанийн 1500 орчим хүн, 700 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна. Нэг, тавдугаар багцын ажлын гүйцэтгэл сайн, хоёр, дөрөвдүгээр багцын ажил төлөвлөгөөнөөс хоцрох эрсдэлтэй байгаа юм. Болж өгвөл 2022 ондоо багтаан нэг урсгалын хоёр эгнээ замыг нээхээр төлөвлөж байгаа. Санхүүжилт, түүхий эдийн нөөц татан авахад Сангийн яам, Гаалийн ерөнхий газар гэх мэт шат шатны байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Харин бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Авто замын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын барилгын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, хохирлыг нэхэмжлэх талаар хуулийн байгууллагад хандахаа хатуу анхааруулж дараах үүргийг өглөө.

-Иргэдийн аюулгүй байдлын үүднээс авто замд тэмдэг, тэмдэглэгээ тавих -Түр замаа долоо хоног бүр тогтмол засварлаж, арчлах -Далангийн өргөтгөл хийгдэж буй хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч ажиллах -Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажиллах -Гэрээгээр биелүүлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, замын чанарт онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.


2
angry
0
care
1
haha
3
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22