Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо

О.Шүрэнцэцэг
2022/09/01

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 77 дугаар сургууль, 141 дүгээр цэцэрлэг болон Сүхбаатар дүүргийн Орос Монголын хамтарсан III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 

Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан багш, сурагчдад хандан хэлсэн үгэндээ “...Эрдмийн их аяных нь эхний өдөр-Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг та нартаа хүргэе. Мөн шавь нараа эрдэм мэдлэгийн уурхай руу халуун сэтгэлээр хөтөлж,чиглүүлж байгаа эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлье…” гэсэн юм. Нийслэл хотод өнөөдөр 113 мянган хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, 359,160 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэр дундаа 38233 хүүхэд сургуулийн босгоор анхлан алхаж, сурагч болж байгаа бол, 15600 хүүхэд 12 дугаар ангиа төгсөх юм. Энэ жил хамрагдвал зохих хүүхэд бүр цэцэрлэгтээ явж, нийслэлийн бүх сургуульд 3 ээлжийг халах зорилтоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэл хот хамтран биелүүлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж ажиллалаа. Мөн хамран сургах тойргоор буюу гэртээ хамгийн ойр цэцэрлэг, сургуульд хүүхэд багачууд маань сурч, боловсрох зохион байгуулалтыг бас хийлээ гэдгийг тэрбээр тодотгосон юм. 

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын

төслийг хэрэгжүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүлсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны боловсролын байгууллагад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, үйл хэргийг нь алдаршуулан мөнхжүүлэх зарлигийг гаргасан. Дээрх сургуулиудад Чингис хааны эш хөргийг залах үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Чингис хаан бол Хөх Монголын заяаг хэдэн зуунаар өргөж, хүннү дээдсээс улбаатай төр засахын ухааныг оюунаараа тамгалсан мянганы суут хүмүүн юм гэдгийг хүүхэд багачууд та бүхэн сурвалжлан судалж, танин мэдэж, эрхэмлэн дээдэлж байх учиртай юм шүү…” хэмээн тодотголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22