Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна

Н.Мижидмаа
2022/07/27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. 

Улс Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын дэд хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан юм. 

Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот байгуулах асуудлыг 1996 оноос хөндөж эхэлсэн  бөгөөд “Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг гурван парламент дамжин хэлэлцэж, нийт 6 тогтоол баталсан байдаг. 

Мөн энэ бодлогыг үргэлжлүүлэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.” гэж заасан. 

Ажлын хэсэг өнгөрөгч 06 дугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогийн байдлаар шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил явагдаж байна. 

Ажлын хэсгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал,  археологийн болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хаягдсаар ирсэн байна. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр ашиглах, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн онцлоод Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.

Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын ажлын хэсэг болон Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч тэргүүтэй археологич, судлаачидтай ирэх долоо хоногт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18