Талийгаач цэргийг зөвшөөрөлгүй ажилд гаргасан Штабын дарга З.Баярааг ажлаас нь халлаа

Н.Мижидмаа
2022/07/24

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар сарын 13-нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээллийг манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг газар дээрээс нь сурвалжилан хүргэсэн. Талийгаач Н-ыг наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд Хармагийн талбайд ажиллуулахаар хувийн компани авч явсан байна. 
Тодруулбал, Талийгаач цэргийг ангиас ажил хийлгэхээр гаргахдаа штабын дарга З.Баяраа ямар нэгэн зөвшөөрөлгүй, дур мэдэн "Галтууд" гэх компани руу ажиллуулахаар гаргасан талаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал мэдээлсэн. Гуравхан сарын дараа халагдахаар хүлээж байсан хүүгийнхээ цогцсыг ачаад явж байгаадаа ар гэр нь гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа юм.

Видеогоор үзэх:

Тэгвэл талийгаач цэргийг дур мэдэн ангиас гаргаж, "Галтууд" гэх компанийн хармагийн талбайд ажиллуулахаар явуулсан штабын дарга З.Баярааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр гаргажээ. 

Мөн ангийн захирагч Хурандаа Ж. Амаржаргалыг ажлаас нь чөлөөлөх тушаал маргааш гарна гэх мэдээлэл байна.

Эргэн сануулахад, талийгаач цэргийг өмнө нь ч цэргийн ангиас гаргаж ажил хийлгэдэг байсан бөгөөд олсон мөнгийг нь цэргийн ангийнхаа данс руу авч, ангийн засварт зарцуулдаг байсан гэх мэдээллийг 167-р ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал мэдээлсэн байдаг. 

Видеогоор үзэх:


ЦЕГ-аас дээрх хэрэгтэй холбогдуулан тус цэргийн ангийн удирдлагуудыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

41
angry
2
care
1
haha
7
liked
3
love
37
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18