М.Төгөлдөр: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц маш муу, гараад л хаа сайгүй урт шат байдаг

Н.Мижидмаа
2022/07/21

Ажилд орж, өөрийн гэсэн хувь нэмрээ нийгэмдээ оруулах хүсэл эрмэлзэлтэй МУБИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн М.Төгөлдөр гэдэг залууг онцлон хүргэж байна. Түүний хамгийн эхний зорилго ажилд орох мөн өөрийн гэсэн орон сууцтай болох.

Хэдэн онд сургуулиа төгссөн бэ? 
-Би 2022 оны өвөл МУБИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Манай МУБИС-ийн багш нар намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд энэ хүүхдэд жаахан хөнгөн юм өгчихье, энийгээ жаахан өргөөд өгчихье гэж байсан бол би өдийд сургуулиа төгсөөгүй давраад явж байсан байж магадгүй.

 Баклаврын дипломоо авч байхдаа чамд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би долоо хоног уйлсан. Манай аав намайг бага ангиа төгсөх жил аймар үг хэлж байсан. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, хоёрдугаарт чи ямар нэгэн дээд боловсролтой болохгүй л бол хүний боол болно шүү гэж захиж байсан тэр үг аймар зүрхэнд орсон Тэгээд яг диплом авсан өдөр аавын тэр үг бодогдоод би чадсан байна гэж бодсон.
Нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн юу нь хамгийн гоё вэ?
-Нийгмийн ажилтан гэдэг бол өөрөөр хэлбэл нийгмийн “шүдний эмч”.
Өөрт нь ажил олдоход хүндрэлтэй талууд юу байна, Ажил олдохгүй байна уу? 
-Ажил олдохгүй байна. Хүмүүс эргээд ярья гээд л алга болчихдог юм. Би найз охинтойгоо хувьдаа жаахаан бичил юм хийдэг. Анх манай найз бүсгүй саналыг нь гаргаад би дэмжээд хийсэн. Одоохондоо бол болж байна аа, болж байна. 
Та хоёр анх яаж танилцаж байсан бэ?
-Коллежид танилцаж байсан. Анх хоёр биенээ сургууль дээр хараад л фейсбүүкээр танилцаад чатлаад л танилцсан.  2016 оноос бид хоёр үерхэж эхэлсэн. Тэгээд одоо 6 жил үерхсэн байна. Саяхан бид хоёр Архангайгаар аялаад ирсэн. Жилдээ нэг аймаг үзэх зорилготой. Би заримдаа жаахан шантардаг. Өө би ёстой болилоо, энэ хичээлийг хийж чадахгүй, болилоо гэхээр Төгөлдөр Үгүй ээ, хэрвээ чи чадахгүй байсан бол 2 жилийн өмнө ЭЕШ-таа тэнцэхгүй байсан. Чи шалгалтандаа бэлдээд шалгалтаа өгөөд, сайн оноо аваад бүр 50 хувийн тэтгэлэг аваад Миний хайрын хичээлүүдийн голч өндөр дүнгүүд нь сайн байхад чи одоо шантрах юм байхгүй, чи чадна, чи ганцаараа биш, найз нөхөд чинь байна гээд л. Манай ангийнхан надад их тусалдаг.

Найз охиноосоо сонсож байсан хамгийн гоё урмын үг ямар үг байсан бэ?

-Хоёулаа чадна аа, хоёулаа чадна гэдэг үгийг сонсохоор бас л урам зориг авна шүү дээ.

Байр, ажил бол хэрэгцээ байгаа шүү дээ, Хамгийн том зорилго нь юу вэ?

-Хамгийн том зорилго гэвэл найз бүсгүйтэйгээ гэрлээд, үр хүүхэдтэй болох. Тэрнээс гадна манай найз охин төгсчихвөл бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн их дээд боловсролыг сайжруулмаар байна. Манайд боловсролын систем сайн. Гэхдээ дэд бүтэц муу. Одоо жишээ нь манай МУБИС гэхэд төв хаалгаар ороод л шууд л шат. Ямар ч цахилгаан шат байхгүй. Эцэг эхчүүдэд бас жаахан асуудал байна уу даа гэж хардаг. Хүүхдээ өрөвдөөд миний хүүхэд их дээд сургууль сурч чадахгүй, 10 жилээ төгсөөд л болоо гээд шийдчихдэг. Тэр нь хамгийн буруу. Хэрвээ эцэг эхчүүд нь шийдээд дийлэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ их сургуульд оруулбал дэд бүтэц магадгүй сайжирна. Хэрэглээгээ дагаад дэд бүтэц сайжрах байх. Эцэг эхчүүд маань болж өгвөл хүүхдээ их дээд сургуульд оруулаад, хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй сургаад авбал өөрсдөд нь хэрэгтэй гэж хэлмээр байна.
Хүн амьдралаа зураглачихсан байдаг шүү дээ. Таван жилийн дараах Төгөлдөр ямар байх вэ?

-Таван жилийн дараа гэвэл би тогтвор суурьшилтай ажилд орчихсон, нийгэмдээ хөлөө олчихсон, эхнэртэйгээ гэрлэчихсэн, өөрийн гэсэн байртай болчихсон. Тэгээд олон шавьтай болчихсон байна байх. Миний хувьд мэргэжлээрээ хүүхдүүдтэй тулж л ажилламаар байна.


Энэхүү сурвалжилга цацагдаад нэг өдрийн дараа М.Төгөлдөр Монголын Залуучуудын холбоонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон юм.


2
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 1 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 2 цагийн өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 3 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 5 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 5 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 5 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 5 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 7 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 7 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 10 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 10 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр