МИАТ: ХБНГУ-ын Франкфурт хотын нисэх буудалд зорчигчдын ачаа тээш алдагдах, саатах асуудал үүсч байгаад хүлцэл өчье

Н.Мижидмаа
2022/07/19

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: 

Эрхэм Зорчигчид оо

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын нөлөөгөөр хоёр жил гаруй хугацаанд зогсонги байдалд орсон агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа аажмаар сэргэж байгаа энэ үед олон улсын авиа компаниуд ажиллах хүн хүчний хомсдолд орж, улмаар нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн нэг тод жишээ нь ХБНГУ-ын Франкфурт хотын Фрапорт олон улсын нисэх буудал болж байна.
МИАТ ТӨХК тус хотын чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд зорчигчдын ачаа тээш хоцрох, алдагдах зэрэг хүндрэл гарч байгаад Та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
МИАТ ТӨХК нь Фрапорт нисэх буудлын Газрын үйл ажиллагааны компанитай нягт хамтран ажилладаг бөгөөд аялал жуулчлалын эрэлт хурдтай өсч байгаа энэ үед зорчигчдын ачаа тээшний саатлыг арилгах, үйл ажиллагааг тогтворжуулахаар хичээн ажиллаж байгаа ч хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэй энэхүү саатал нь цаашид ч үргэлжлэх магадлалтай байна.
Фрапорт нисэх буудлын удирдлага нислэг саатлын талаар хийсэн Хэвлэлийн бага хурал дээр “Цар тахлын нөлөөгөөр 4000 ажилтанаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд зорчигч урсгалын оргил ачааллын үед Газрын үйл ажиллагааны 1000 ажилтан шинээр авсан ч энэ мэт үйл ажиллагааны доголдол ойрын 2-3 сар үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгджээ.
Иймд дээрх нөхцөл байдлын улмаас ачаа тээш саатаж байгаад дахин уучлалт хүсэхийн зэрэгцээ бодит нөхцөл байдлыг ойлгохыг хүсье.
МИАТ ТӨХК-ийн зүгээс Франкфурт болон бусад чиглэлийн ачаа тээшний саатлыг арилгахын төлөө боломжит бүхий л хэлбэрээр ажиллаж байна.
Хүндэтгэсэн,
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК


0
angry
2
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18