Баянхонгор аймгийн 80 жилийн ой, "Хангайн бүсийн хурд" уралдаан болно

Н.Мижидмаа
2022/07/19

"Хангайн бүсийн хурд" уралдаан, Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

Түүхт, тэгш ойн тохиож буй Баянхонгор аймгийн баяр наадамтай хамтатган Монгол Улсын арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх юм. 

Урлаг соёл, нийгэм, улстөрийн алдартнуудын өлгий нутаг Баянхонгор аймаг өнөө жил хос Хөдөлмөрийн баатартай /Х.Цэвлээ, Т.Галсан/ болсны сацуу Үндэсний их баяр наадмын Их насны морьдын түрүү Баянхонгор аймгаас тодорч, торгон жолоогоо өргүүлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй өнөө жилийн наадамд Баянхонгорчууд өнөтэй сайхан наадаж, шинэхэн Улсын начинтай /Э.Батмагнай/ болсон юм. 

ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД, БАЯНХОНГОР АЙМГИЙН ТҮҮХТ ОЙН БАЯР НААДАМ, ХАНГАЙН БҮСИЙН ХУРД УРАЛДААНЫГ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН "ТВ 8" ТЕЛЕВИЗЭЭР ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛНЭ. 

Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 29-ний өдөр Хурдан азарганы уралдаанаар эхлэх бөгөөд уламжлалт сурын харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Харин долдугаар сарын 30-ны өдөр баяр наадам үргэлжлэхийн сацуу Баянхонгор аймгийн "Гурван бүс" нэгдлийн уран бүтээлчдийн бүрэн хэмжээний шоу тоглолт болох бол долдугаар сарын 31-ний өдөр Сонгомол дээд насны морьдын уралдаан, спортын олон төрөлт арга хэмжээнүүд, хүндэтгэлийн хүлээн авалт болох юм. 

Мөн долдугаар сарын 31-ний өдрийн хаалтын үйл ажиллагаанд зориулан  "Хурд" хамтлагийн уран бүтээлчид тоглолтоо зориулан зохион байгуулна. 

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 


0
angry
0
care
0
haha
4
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18