Lil Pump-ийн "Private Jet" онгоц Монголд газардах боломжтой юу?

Б.Хонгорзул
2022/07/19

Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump наймдугаар сарын дундуур Монголд ирж, XMF-д дуулахаар болсон мэдээлэл цацагдсан.

 Lil pump-ийн хөрөнгийн хэмжээг залуу репперүүд дундаа хамгийн өндөр гэдэгт одууд маргадаг. Гэвч 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон тэр энэ яриаг нь огт тоодоггүй. Тэрбээр гадны улс орнуудаар аялан тоглолтоо хийхдээ өөрийн хувийн “Private Jet”- онгоцоорооо нисэж очоод, сүрийг үзүүлж, сүржин газарддаг уламжлалтай. 

Мэдээж Азийн оронд тоглолтоо хийхээр ирэхдээ тухтай зорчихын тулд тансаг зэрэглэлийн  пентхаустай онгоц болох “Private Jet”-ээ хөлөглөх нь гарцаагүй. Гаднаас нь харахад энгийн ч дотроо бол алмайруулам орд харшид ноёлж суудаг л гэсэн үг. Гэвч манай нисэх онгоцны буудал тус онгоцыг хүлээж авах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна. Түүний "Private Jet"-тэй адил төстэй хөлгөний үнийг судалж үзэхэд 35 сая ам.долларын дундаж үнэтэй байлаа. Тив доторх нислэг нь нэг удаад 75 мянган ам.доллар зарцуулдаг, зүгээр л нисэх онгоцны зогсоолд зогсож байхдаа ч цаг тутамд мянга мянган доллар урсаж байдаг гэх. 

Тив хооронд далайн дээгүүр нисэхэд цаг хэмнэдэг бөгөөд 11-13 цагийн турш нисэх боломжтой гэж ИНЕГ-аас мэдээлсэн байдаг. 

Дэлхийн том реппер ирж байгаа юм чинь мэдээж хэрэг хамгаалагч, туслахаас эхлээд олон дагах хүнтэй явна. Зардал улам л нэмэгдэнэ. Гэлээ ч дэлхийн хэмжээний том одыг эх орондоо авч ирнэ гэдэг маш том боломж, нэр хүндийн асуудал. Түүнийг ирэх наймдугаар сарын 19нд болох XMF-д дуулуулахын тулд XMF наадам хэдэн зуун мянган доллар зарсан нь одоогоор нууц хэвээр байгаа. Манай нисэх онгоцны буудал түүний онгоцыг Монгол Улсын агаарын хилээр нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгох болов уу?


5
angry
2
care
7
haha
17
liked
1
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18