21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт "e-mongolia" төвүүд нээгдэж байна

Н.Мижидмаа
2022/07/19

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1290 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,

  1. Архангай аймаг – 51 үйлчилгээ
  2. Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ
  3. Булган аймаг – 62 үйлчилгээ
  4. Говь-Алтай – 51 үйлчилгээ
  5. Говьсүмбэр – 61 үйлчилгээ
  6. Дорнод аймаг – 73 үйлчилгээ
  7. Дорноговь аймаг – 72 үйлчилгээ
  8. Дундговь аймаг – 64 үйлчилгээ
  9. Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
  10. Говь-Сүмбэр аймаг – 61 үйлчилгээ
  11. Орхон аймаг – 74 үйлчилгээ
  12. Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ
  13. Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
  14. Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
  15. Төв аймаг – 58 үйлчилгээ
  16. Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ
  17. Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ
  18. Хэнтий аймаг – 71 үйлчилгээ,
  19. Завхан аймаг – 50 үйлчилгээ
  20. Увс аймаг – 51 үйлчилгээ
  21. Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1290 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм.

Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 10 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.

“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:

  1. Төв аймаг
  2. Сэлэнгэ
  3. Орхон
  4. Дархан
  5. Хэнтий
  6. Сүхбаатар
  7. Өмнөговь
  8. Өвөрхангай
  9. Баянхонгор
  10. Говь-Алтай
  11. Ховд
  12. Увс
  13. Хөвсгөл
  14. Завхан

Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.


Орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд

  • e-mongolia.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрнэ
  • Үйлчилгээнүүд цэсээс ОРОН НУТАГ гэсэн цэсийг сонгож, аймгаа сонгон үйлчилгээгээ авна.

Орон нутгийн үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай.

Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18