Г.Золжаргал: Наадмаар хүүхэд морьноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

Н.Мижидмаа
2022/07/15

Үндэсний их баяр, наадмаар 23 хүүхэд морьноос унаж нас барсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас тодруулга авлаа. 

 Баярын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?  

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гол усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй ахуйн эрсдэлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр дөрвөн төрлийн санамж, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг хүн олноор цугласан газруудад түгээж ажилласан. 

 Мөн бага насны хүүхдийг төөрөх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бүхий цаасан бугуйвчийг 20000 ширхэгийг хэвлүүлэн хүүхэд, багачуудад зүүж өгч, ажилласан. Ингэснээр бага насны хүүхэд төөрсөн тохиолдол өмнөх жилүүдээс 2 дахин буурсан буюу нийт 83 хүүхэд төөрсөн байсныг олж тогтоон эрсдэлгүй эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. 

 Баяр, наадмын энэ өдрүүдэд 23 унаач хүүхэд морьноос унаж нас барсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна шүү дээ. Энэ мэдээлэл үнэн үү? 

-Дээрх мэдээлэл нь энэ жилийн баяр наадмын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл биш. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 06 сарын байдлаар бүртгэгдсэн тоо мэдээллийг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг болгож 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэд олноор амарч зугаалах үед гардаг эрсдэл буюу орон байрны хулгай, гол усны аюул, хүүхэд мориноос унах, зам тээврийн осол зэрэг сэдвийн хүрээнд Нийслэлийн Хангарьд ордонд хийсэн сэрэмжлүүлэг мэдээллийн үеэр дурдагдсан тоо мэдээлэл өнөөдөр цахим орчинд иргэдэд буруу ойлгогдохоор гарч байна. Дээрх 23 тохиолдолыг тодруулбал 2022 оны эхний 6 сарын байдлаар хурдан морины үсэргээ сунгааны үед мориноос унаж гэмтсэн 6,нас барсан 4, бусад буюу малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд 13 хүүхэд хохирсоны хүүхэд нь нас барсан, 5 хүүхэдгэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээлэл байгаа юм.

 Энэ жилийн баяр, наадмын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жилийн Үндэсний их баяр, наадмаар хүүхэд морьноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн 2 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдэд нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдсэн.

 

 


3
angry
2
care
1
haha
15
liked
5
love
9
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18