Ангийн захирагч Ж.Амаржаргал: Талийгаач цэргийн амиа алдсан газраас хутга олдсон гэсэн, бид хариуцлага хүлээхэд бэлэн

Н.Мижидмаа
2022/07/15

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар сарын 13 нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олджээ. Талийгаач Н-ыг наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд Хармагийн талбайд ажиллуулахаар нэгэн хувийн компани авч явсан байна. Ингэхдээ ангиас ажил хийлгэхээр гаргахдаа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр штабын дарга нь гаргасан гэж ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Гуравхан сарын дараа халагдахаар хүлээж байсан хүүгийнхээ цогцсыг ачаад явж байгаадаа гомдолтой байгаагаа хэллээ.

Бид энэхүү харамсалтай хэргийн талаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагч Х.Амаржаргалаас тодрууллаа. Ангийн захирагчийнх нь хэлж байгаагаар өмнө нь ч мөн талийгаач цэргээр ажил хийлгэж цалинг нь цэргийн ангийнхаа данс руу авсан талаар дурьдлаа.

Танай байлдагч цэргийн цогцос тэр харагдаж буй барилгын хажуугаас олдсон гэх мэдээлэл байна. Цэргийн ангидаа байж байх ёстой цэрэг яагаад тэр газарт очоод эндчихэв ээ? 

 -Үнэхээр харамсалтай асуудал гарсан. Цэргийн албан хаагч алба хаах үүргийнхээ дагуу алба үүргээ гүйцэтгээд байж  байх ёстой. Харамсалтай нь ангийн штабын дарга, дэд хурандаа н.Баяраа ангийн удирдлагад мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүй хувийн аж ахуй нэгжийн хүнд талийгаач цэргийн албан хаагчийг зөвшөөрөлгүй ажилд гаргасан байна. Ийм үйлдлээс болж тухайн харамсалтай хэрэг гарсан байна. 

  Энэ сарын 11-нд тухайн хувийн аж ахуй нэгжид ажиллаж байсан юм уу? Ямар учраас 13-нд цогцос нь олдов. Танд энэ талаар мэдээлэл бий юу? 

 -Галтууд гэдэг хармаг тариалдаг аж ахуй нэгж байсан. Энэ газарт ажилласан гэдгийг үйл явдал болсны дараа мэдсэн. Одоо цагдаагийн байгууллагаас энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Ямар шалтгаанаас ийм харамсалтай хэрэг болсон нь тодорхойгүй байна. 

 Хэрэг гарсан барилгын 14 давхарт цагдаагийн алба хаагчид нэгжлэг хийхэд хутга олдсон байна. Ямар учиртай хутга юм, танай цэргийн ангид хутга, зэвсэгтэй байж болдог юм уу, алба хаагч хүний гарт амиа алдчихав уу? Өөр учир шалтгаан байна уу? 

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Энэ хутганы асуудал хоёр дахь шинжилгээгээр илэрсэн гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн надад хэлсэн. Цагдаагаас бол бидэнд мэдээлэл өгөөгүй.

  Цэргийн ангидаа байж байх ёстой алба хаагч ажил хийж яваад амиа алдчихлаа. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Та юу, эсвэл штабын дарга н.Баяраа юу? 

-Бид мэдээж хууль журмын дагуу шалгагдана. одоо захиргааны шалгалт хийгдэнэ. Шат шатандаа хууль ном, дүрмийнхээ дагуу хариуцлага хүлээнэ.

Энэ асуудал анхных биш шүү дээ. Танай цэргийн ангийнхан ардын хүүхдүүдийг гар хөлийнхөө үзүүрт байнга зардаг. Хувийн компаниудад зараад өөрсдөө мөнгийг нь авдаг, тэр байтугай танай цэргийн ангийн дарга энд дугуй засвартай. Тэндээ цэргүүдийг ажиллуулаад байж байдаг гээд олон мэдээллүүд байдаг. Та бүхэн ардын хүүхдийг эх орноо мануулна гэчихээд гар хөлийн үзүүрт зараад байдаг юм уу?

-Би ёстой тэр талаар мэдээлэл байдаггүй. 

Танай цэргүүд үнэхээр ажил хийдэггүй гэж үү?

-Мэдээж улс орныхоо бүтээн байгуулалтад тушаал шийдвэрээр ажиллана. 

Хувийн компанид ажиллаж болох юм уу?

-Гэрээ хийгээд ажиллаж болно.

Мөнгийг нь хэн авдаг юм?

-Ангийнхаа дотоод засварт тодорхой ажил хийгддэг. 

Уучлаарай хурандаа, татвар төлөгчид мөнгө төлөөд цэргийн ангиуд руу ч төсвөөс мөнгийг нь хуваарилдаг. Гэтэл яагаад хүний хүүхдүүдийг зараад, ажил хийгээд олсон мөнгөөрөө анги засах ёстой гэж?

-Засах биш л дээ, цэргийн алба хаагчдынхаа ахуй нөхцөл, үйл ажиллагааг сайжруулахад мөнгө олдог. Бусдаар бизнесээр мөнгө олох гэж явуулдаггүй. 

Та өөрийнхөө эрх хэмжээнд хариуцлага тооцох уу? Одоо н.Баяраа гэдэг хүн нь хаана байгаа вэ?

-Мэдээж би өөртөө хариуцлага тооцох боломжгүй, дээд удирдлагууд хариуцлага тооцно. н.Баярааг цагдаагаас шалгаж байгаа.

Та хариуцлага хүлээх үү?

-Би хариуцлага хүлээхэд бэлэн.

Талийгаачийг өмнө нь тоосгоны үйлдвэрт ажиллуулсан гэсэн. Ингээд хоёр дахь удаагаа ажиллаад амиа алдчихлаа. 

-Тоосгоны үйлдвэр лүү тушаалаар ажилласан.

Мөнгийг нь хэн авсан юм? 

-Ангийн дансанд орсон. Бага хэмжээний үйл ажиллагаанд зарцуулагдсан.

Хүний хүүхдийг ажил хийлгэчихээд мөнгийг нь өөрөө авчихдаг юм уу? ар гэрийнхэнд ч юм уу? өөрт нь өгөөгүй юм уу?

-Би аваагүй. Одоо энэ хэрэг цагдаад шалгагдаж байгаа.

Алба хаагч ямархуу хүү байсан бэ?

-Зөрчил дутагдалгүй, төлөв даруу хүү байсан.

Видеогоор үзэх:



61
angry
0
care
2
haha
5
liked
5
love
126
sad
22
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 9 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 12 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 12 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 13 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 14 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 14 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 16 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 16 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28