Танилц: Даян аваргаар ес давж улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаяр гэж хэн бэ?

Н.Мижидмаа
2022/07/13

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдаж улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн юм.

24 насандаа Түүхт ойн жилтэй төрийн наадамд Улсын даян аваргаар ес давж, улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярын талаарх мэдээллийг хүргэж байна.

Баярсайханы Орхонбаяр
 нь 1998 онд төрсөн. Өдгөө 24 настай, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх. Түүний хувьд 95 кг жинтэй, 180 см өндөр.

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртсэн. Түүний энэхүү амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтжээ.

Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар барилдсан бөхөөс нь допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойгоор Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж улсын арслан цол хүртсэн.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа  “Ээжийн талынхан барилддаг хүмүүс байсан юм билээ. Гэхдээ миний хувьд 13 настай байхад Монголоос анх удаа олимпын аварга төрж байсан нь санаанд тод үлдэж, барилдах хүсэл төрсөн. Түүнээс хойш барилдах сонирхолдоо хөтлөгдөн бөхөөр хичээллэж эхэлсэн” хэмээн ярьж байжээ. 24-хөн насандаа улсын аварга бөхчүүдээс хүч илүүрхэж улсын арслан цол хүртсэн түүнийг  Монгол түмэн уухайлан дэмжсээр байгаа билээ.


11
angry
34
care
7
haha
112
liked
379
love
27
sad
42
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18