Д.Сумъяабазар: Үүх түүх, өв соёлоо эрхэмлэн дээдлэгч бүхэнд улсын наадмын мэнд хүргэе

М.Төгөлдөр
2022/07/10

Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг эрхэмлэн дээдлэгч эрхэм хүндэт монголчууд аа!

Дэлхийн өнцөг булан бүрд монгол ёс заншил, наадам цэнгүүнээ таниулан сурталчилж, ёслол төгөлдөр тэмдэглэж буй монгол ахан дүүс ээ!

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, баяр наадмын ерөөл өргөе.

Эрт эдүгээ цагийн өв соёлын хэлхээ, эх орон, тусгаар тогтнолын маань бэлгэдэл, цэнгэн баярлах сэтгэлийн хөг дуудлага, аав ээж, ах дүү, элгэн саднаа зорин саатахын учир даллага болсон монгол наадам бол зөвхөн монголчууд Та бидний төдийгүй эх дэлхийн үнэт зүйл, хүн төрөлхтний соёлын үнэт өв юм. Үүний баталгаа нь ЮНЕСКО-гоос 2010 онд монгол наадмыг “Соёлын биет бус өв” хэмээн үзэж, соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн явдал билээ. Хүннү гүрнээс эх түүх нь бичигдэж, Их Монгол Улсын мандан бадралын сүр хүчийг зарлан тунхаглаж байсан монгол наадмаа улам бүр өрнүүн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэх болсон нь эх орноо, өв соёлоо, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, таниулан сурталчлах мөн чанар, чин хүсэл монгол хүн бүрийн зүрх сэтгэл, оюун бодолд оршиж байсны, оршин буйн илэрхийлэл юм.

Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид-19”-ийн улмаас хоёр жил өнжсөн улсын наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж, айл хотол, ах дүүс, нутаг усаараа цэнгэн наадаж, наадан баярлахыг ерөөе. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээн өгүүлсэнчлэн хатуу бэрхийг хамтдаа даван туулсан та бүхэндээ ашид жаргахыг ерөөж, амаргүй цаг хугацаанд эрүүлийг хамгаалахын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа, цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа, үүрэг хүлээж ажилласан нийт бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, энх цагийн баатрууддаа улсын баяр наадмын мэндийг хүргэе.

Есөн хөлт цагаан тугаа наадмын хоймортоо залж, ерөөлийн түмэн үгээр баярын сэтгэгдлээ зурахад хүчит бөхчүүдийн мэх уран, шантаст хүлгүүдийн хурд тавиу, цэцэн магнай харваачдын сум мэргэн, шагайн мэргэн харваачдын маань хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

Монгол эх орон минь өнө мөнхөд мөнхжин батжиг ээ.

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

                                                              Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18