АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ЗАСДАГ БИШ, БАТАЛГААЖУУЛДАГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛНО

Admin
Өчигдөр

Гадаа халуун зун болж байгаа ч хариуцлагагүйн зуд газар авсан талаар Өвөрхангай аймгийнхан ярьж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг уруудаж, иргэдийн амьдрал доройтсон, үнэн ганцаардаж, шударга ёс өнчирсөн шалтгааныг тэд АН-тай холбон тайлбарлаж байна лээ. Арга ч үгүй биз. 2012 онд өвөрхангайчууд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгочихсон байхад Улаанбаатарт сонголтыг нь АН, шүүх хоёр нийлж байгаад засварласан байдаг. Иймээс л Өвөрхангайнхан "Ард түмний сонголтыг засварладаг биш, баталгаажуулдаг Ерөнхийлөгчтэй болно" гэцгээж байна. Учир нь, Ерөнхийлөгч бол бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог албан тушаалтан. Гэтэл 2012 онд Хан-Уул дүүргийн шүүхийн ганцхан шүүгч Өвөрхангай аймгийн иргэдийн сонголтыг бүхэлд нь луйвардаж байхад итгэж сонгосон Ерөнхийлөгч нь огтхон ч тоогоогүйг тэд ярилаа. Тиймээс энэ удаад эргэлзээгүйгээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно гээд Арвайхээр хотод ирэхэд нь захиас даалгавраар "дарж" байна.


МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Арвайхээр хотод ирсэн даруйдаа барааны захаар орж, бизнес эрхлэгчидтэй уулзсан юм. Учир нь, түүний "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт "Баялаг бүтээгч, дундаж давхаргаа дэмжих" чиглэлээр хийх ажлын бүтэн бүлэг бий. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй шиг жижиг бизнесүүд цэцэглэж байж Монгол Улс хөгжинө гэдгийг ч нэр дэвшигч Миеэгомбын Энхболд онцолж байлаа.

Мөн МАН засгийн эрх барьснаас хойших 10 сарын хугацаанд хүнд ч гэсэн хэцүү шийдвэрүүдийг гаргасны үр дүнд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг ч бизнес эрхлэгчдэд дуулгасан юм. Тавхан жилийн өмнө 17.6 хувиар өсч байсан Монгол Улсын эдийн засгийг АН засагласан жилүүдэд унагаж, 2016 онд нэгхэн хувь болгочихсон байсан. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засагт 4.2 хувийн өсөлт гарсан тухай сайн мэдээг Арвайхээрийн төв бараан захын худалдаачин, бизнес эрхлэгчдэд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд дуулгасан. Бизнес эрхлэгчдийн хувьд түүнд гурван зүйлийг онцгойлон захиж байсан нь нэгд, валютын ханшийг тогтворжуулах, хоёрт, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, гуравт, төрийг тогтвортой байлгах тухай байв. Энэ үеэр Өвөрхангай аймгийн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Бизнес эрхлэгч П.Баасанхүү: Боловсролтой, туршлагатай хүнл Ерөнхийлөгч болоосой
-Би эрүүл мэндийн салбарт, эм ханган нийлүүлэх чиглэлээр бизнес хийдэг. Тиймээс нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөрөөс энэ чиглэлийн зүйлсээ түлхүү хайсан. Харин Миеэгомбын Энхболдынх дээр эрүүл саруул, элэг бүтэн монгол гэсэн заалт байна лээ. Бас эмч, багш нарыг дэмжих чиглэлээр тодорхой алхмууд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Эмч, эмнэлгийн байгууллага сайн байвал улс үндэстний аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй шүү дээ. Тиймээс ярихаас илүү хийдэг, хэлбэрдэхээс илүү бүтээдэг хүнийг сонгоно. Эцэст нь хэлэхэд, бид энэ гурван нэр дэвшигчийг шүүх гээгүй. Талцуулж, зөрчилдүүлсэн зүйлсийг нь ч тоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бодлого тодорхойлох хүн. Боловсролтой, туршлагатай тийм л хүн Ерөнхийлөгч болоосой.

Ахмад настан Д.Баяртогтох: Эвдрүүлдэггүй эвлэрүүлдэг хүн бол Миеэгомбын Энхболд байна

-Хариуцлагатай сонголтын өмнө өвөрхангайчууд бид ирээд байна. Иргэдийгээ мэргэн сонголт хийнэ гэдэгт ахмадууд бид итгэлтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө дэмжиж, УИХ-тайгаа хамтарч ажиллах тийм хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох ёстой. Ярьдаг биш хийдэг, талцуулдаг биш эвлэрүүлдэг, дүр эсгэдэггүй тийм нэр дэвшигч нь Миеэгомбын Энхболд л байна.

Х.ТЭРГЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23