Айлчлал: Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Л.Бямбажав
2022/07/08

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ хийв.

Хэлэлцээ найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Сингапурын  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний 11 жилийн дараа Сингапур Улсад хийж буй айлчлал юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж,Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож байсан. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар энэ удаа Засгийн газрын тэргүүний хувиар айлчлав.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх,бүс нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус айлчлал чухал ач холбогдолтой юм.


Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах тухайлбал, Сингапурын хуримтлалын сангийн туршлага, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Сингапурын Темасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагад зочлохын зэрэгцээ Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, дээрх чиглэлээр хамтран ажиллах, Сингапурын туршлагыг хуваалцах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрлээ.


Сингапур Улсын хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээрхоёр тал нягт хамтран ажиллаж ирсэн.

Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Үүнд:
- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” баримт бичиг

- “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийнтухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хоорондын санамж бичиг

Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад Темасек олон улсын сангаас  буцалтгүй тусламж үзүүлнэ.


- “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн“Төрийн өмчит компаниудын засаглалыг сайржруулах” зорилтын хүрээнд Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах,олон улсын жишигт нийцүүлэх, манай төрийн өмчит нэг компанийг тухайлбал, Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийг сонгон загвар маягаар техникийн зөвлөгөө авах чиглэлд хамтран ажиллах саналыг Сингапурын талд тавьсан.
Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татахчиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналыг илэрхийлсэн.
Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, Темасеколон улсын сангийндэмжлэгтэйгээр манай төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, энэхүү уламжлалт хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэхээр тохирлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 3 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 3 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 4 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 5 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 6 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 6 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 7 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 8 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 9 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 10 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 10 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 10 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 11 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 11 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр