Орон байрны хулгайн гэмт хэрэг наадмаар нэмэгддэг

Л.Бямбажав
2022/07/08

Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа. Тэрбээр:

-Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг бол иргэдийн эзгүй, амралт зугаалгын цагуудад энэ тоо 30 болж нэмэгддэг. Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрээ эзгүй орхиж байгаа бол хөрш айл болоод ойр дотно хүмүүстээ захиж анхааруулах нь зүйтэй. Түүнчлэн иргэд цахим орчинд гэр бүлээрээ аялж, зугаалж буй тухай мэдээллээ түгээдэг. Энэхүү мэдээллийг гэрийнх нь  хаяг байршлыг мэддэг шунахайн сэдэлтэй хүмүүс овжиноор ашиглаж, хулгай хийх магадлал өндөр байдаг.

Оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эхчүүд, харгалзан дэмжигчид болоод том хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхэд эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Сүүлийн өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлж байна. 

Олон улсын хэмжээнд урин дулааны улиралд хүүхэд осол гэмтэлд өртөх хамгийн эрсдэлтэй  тохиолдол нь гол, усанд живэх явдал гэдгийг тогтоосон. Тиймээс НЦУГ болон Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудаас өдөр тутамд 3500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Туул голын эрэг дагуу морьт, завьт эргүүл хийхийн дээр олон нийтийн болон оюутан цагдаа нарын хүчийг ашиглан ажиллаж байна гэсэн юм.

Түүнчлэн жил бүрийн наадмаар 150 орчим бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрдөг байна.  Тиймээс хүүхдийг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд болон хүмүүс олноороо цугладаг газруудад  хүүхэд багачуудад эцэг эхийн утасны дугаар бүхий цаасан бугуйвч зүүлгэх юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18