Наадмын өдрүүдэд 1069 эмч, сувилагч эмнэлгийн тусламж үзүүлнэ

Л.Бямбажав
2022/07/08

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад ирсэн дуудлага, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар болон энэ жилийн баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Өнгөрсөн онд баяр наадам, амралтын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дотор, шүд, гэмтэл, мэс засал, хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 амбулаторийн үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн төвд 9269 дуудлага ирж, нийт дуудлагын 8598 нь насанд хүрэгчдийн  дуудлага эзэлж байлаа. Тэдгээрээс архины шалтгаант 782  /9.1 хувь/, хоол боловсруулах замын өвчний шалтгаант дөрөв /0.04 хувь/, төрөхийн дуудлага 434 /5 хувь/, бусад осол гэмтлийн 756 /8.8 хувь/ дуудлага байсан. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага  671 ирж, 0-5 насны хүүхдийн томуу, амьсгалын замын өвчлөл зонхилж байсан. Энэ жилийн хувьд наадмын амралт олон хоног үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнээс гадна  нэмэлт тусламж үйлчилгээг дараах байдлаар төлөвлөөд байна.

  1. Ковидын халдварыг илрүүлэх шинжилгээний гурван цэг
  2. Дархлаажуулалтын хоёр цэг
  3. Яаралтай тусламжийн хөдөлгөөнт 14 цэг
  4. 24 цагийн ажиллагаатай нэг цэг,
  5. Есөн дүүргийн эрүүл мэндийн төв тус бүр төрөлжсөн мэргэшлийн дөрвөн кабинет, Өрхийн эрүүл мэндийн 128 төвд жижүүрийн эмч, сувилагч нар өдрөөр ажиллана гэсэн юм.

Баяр наадмын өдрүүдэд хүмүүс айраг цагаа, хорхог боодог зэргийг баярын зоогтоо түлхүү хэрэглэдгээс ходоод, гэдэс, нойр булчирхай өвчлөх, үрэвсэх үндэс болдгийг НЭМГ-ын дарга анхааруулж байлаа. Нийслэлийн хэмжээнд хэвтүүлэн эмчлэх ор бүхий 17 эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийтдээ 510 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бол  Нийслэлийн түргэн тусламжийн төвд 41 автомашинтай 100 хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар ажиллах юм. НЭМГ-аас нэг өдөрт 25 албан хаагч эмнэлэг, тусламж, үйлчилгээнд хяналт тавина.  Нийслэлийн хэмжээнд нийтдээ нэг өдөрт 1069 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэнэ. Хүй 7  худагийн морь барианы газарт 24 цагийн нэг,  хөдөлгөөнт найман  цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18