Баяр наадмын өдрүүдэд гаалийн хяналтын талбайнууд ажиллаж олголт хийнэ

Л.Бямбажав
2022/07/08

“Улаанбаатар төмөр зам” ХНН түүхий эд, бараа материалын хомсдолыг арилгах,  худалдаа үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, , үнийн хөөрөгдөл, инфляцийн түвшинг бууруулахын тулд төмөр замаар тээвэрлэх импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад байсан импортын чингэлгийг шуурхай татан авах ажлыг эрчимтэй зохион байгуулж, сүүлийн хоёр сарын дотор 13342 чингэлгийг татан авсны  үр дүнд тус боомтод хуримтлагдсан чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн түвшинд  хүрээд байна. Импортын чингэлэг тээврийн хэмжээ огцом нэмэгдсэнээс Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний терминалууд ачааллаа даахгүйд хүрч, тус терминалуудын талбай ачаатай болон ачаагүй хоосон чингэлгээр дүүрснээс өртөөний замд чингэлэгтэй вагонууд буухгүй удаан зогсож байна. Мөн импортоор ирэх барилгын болон нефтийн бүтээгдэхүүний ачааны урсгал нэмэгдэж  өртөөдийн замд буулгалт хүлээгдэн зам эзлэн зогсч байна.

Тухайлбал:

  • Толгойт, Улаанбаатар зэрэг өртөөнд буулгалтаар  ирсэн арматур, төмөр, катанг зэрэг барилгын ачаануудын хүлээн авагч нар  гаалийн хөнгөлөлт эдлэх асуудлаа шийдэх, гаалийн татвараа төлөх хүртэл олон хоног ачаагаа буулгахгүй  вагон сул зогсоож байгаа нь дараагийн ачилтанд өгөх вагоны хомсдолд оруулж байна. Жишээ нь Толгойт МЧ –д  ирсэн 8 вагон арматурыг хүлээн авагч нь гаалийн төлбөрөө төлөх хүртэл 2022 оны 6-р сарын 30- наас 7-р сарын 4-ний өдрийг хүртэл 5  хоног сул зогсоосон байна.
  • Импортоор ирсэн ачааны  хүлээн  авагчид,тээвэр зуучийн компаниуд гаалийн  бүрдүүлэлт хийн,төлбөр тооцоогоо хурдан төлж ачаагаа хурдан буулгахгүйгээс дараагийн ирсэн вагонууд  хүлээгдэн зогсч байна.
  • Зуны их ачааллын үед  зарим гаалийн хяналтын  талбай  хүн хүч , тоног төхөөрөмж  хүрэлцэхгүй шалтгаанаар Ням гаригт  ажиллахгүй байгаагаас төмөр замын өртөөний  замуудад  ачаа  хуримтлагдан галт тэрэг хүлээн авах, явуулах технологит ажиллагаанд хүндрэл учруулж байна.
  • Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй,нэгжүүд  өөрийн буулгах хүчин чадлаас их ачаа импортолж байгаагаас буулгах савгүй болж, гаалийн бүрдүүлэлтээ хийхгүй  олон хоног өртөөний замд  ачаатай вагон  зогсоож байна.

Үндэсний их баяр наадмын    өдрүүдэд Улаанбаатар хотын гаалийн газар хэвийн горимоор ажиллах болсон тул ОХУ болон БНХАУ-аас ачаа импортлож буй аж ахуйн нэгж, иргэд ачааныхаа гаалийн бүрдүүлэлтийг хийн, ачаагаа хүлээн авч,буулган  зам талбай чөлөөлөх шаардлагатай байгааг  ачаа хүлээн авагчид, тээвэр зуучийн компаниудад мэдэгдэж байна.

“УБТЗ” ХНН

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18