"Дээлтэй Монгол" наадмын үеэр "Дээлтэй диско" болно

Л.Бямбажав
2022/07/08

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран  “Дээлтэй монгол наадам”-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна.


Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна” хэмээв.

Түүнчлэн зургаан гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэх аж. Мөн 18:00-20:00 цагийн хооронд Дээлтэй диско буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болох юм. “Дээлтэй монгол наадам”-д 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард  хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.

СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Манай сургууль наадмыг дэмжин, шилдгүүдийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энэ наадам бол үндэсний дээл, хувцас, өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ болж хэвшсэн. Шилдэг дүүрэг, байгууллага, дээл урлаач, шилдэг хос, шилдэг эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, шилдэг гадаадын иргэдийг шалгаруулах юм. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзана. Харин иргэдэд үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавина” хэмээсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулагддаг энэхүү бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин, 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

“Дээлтэй монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хугацаа

Хөтөлбөр

11:40-13:30

Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал

13:30-13:10

Нээлт

Морин хуурийн чуулга, Өнө уртын дууны чуулга

13:40-13:50

Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ.

13:50-14:00

Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

14:00-14:25

Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14:25-15:15

Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

15:15-15:45

Шилдгүүдийг тодруулна

-       Шилдэг байгууллага

-       Шилдэг дүүрэг

-       Шилдэг хос

-       Шилдэг эрэгтэй

-       Шилдэг эмэгтэй

15:45-16:00

Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

16:00-16:50

Шилдгүүдийг тодруулна

-       Шилдэг хүүхэд

-       Шилдэг эрэгтэй /гадаад/

-       Шилдэг эмэгтэй /гадаад/

-         Бүжгийн аяны шилдэг оролцогч

16:50-17:10

“Тойрон бүжиг” Намнаа хамтлаг

17:15-19:50

Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт

Дээлтэй диско

19:50-20:00

 

Хаалт

 



2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18