​АНУ-д Монголыг сурталчлах олон улсын цогцолбор байгуулна

Л.Бямбажав
2022/07/08

АНУ дахь Монгол Улсын Соёлын Элч Н.Ганхуяг Монголыг дэлхийд сурталчлан таниулах нь. Тэрбээр өчигдөр  өөрийн санаачлан хэрэгжүүлэх гэж буй хоёр төслөө танилцуулсан юм. Түүний санаачилсан төслүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэе.

БАЯНХОНГОР АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОНО

“Монгол бахархал” хэмээх Монголд хэрэгжүүлэх төсөл: Эл төсөл нь дотоодын дурсгалт газрыг нэмэх, жуулчдыг татах зорилготой ажээ. Төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан суманд “Монгол бахархал” үндэсний аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү цогцолбор нь Баацагаан сумаас баруун урагш 55 километр зайд байрлах юм байна.

Төлөвлөгөө ёсоор цогцолборын төв хэсэгт суварга байрлах юм. Эл суваргыг Н.Ганхуяг “Дэлхийн энх тайвны монгол суварга” төслийн хүрээнд 2014 онд босгож байсан түүхтэй. Суваргыг тойруулаад гурван метрийн өндөртэй есөн багана байрлуулна. Багана тус бүр дээр монгол түмний түүхэн үйл явдлыг дүрслэх бөгөөд энэ нь түүх соёлын гайхамшигт үнэт өв болж үлдэх юм. Есөн багана мандал хэлбэрээр цааш дэлгэрсээр 12 жилийн баримлан хөшөөнд хүрнэ. Энэхүү 12 жил нь төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааг бэлгэднэ. Цааш үргэлжлүүлэн нэгэн жарныг илэрхийлсэн 60 ширхэг чулуун дүрслэл хийнэ. Түүний цаана 108 ширхэг ургийн мод тарихаар төлөвлөж буй аж. Мөн аялагчдын тав тухыг хангах зорилгоор эртний түүх соёлын судалгаан дээр тулгуурлан үндэсний агуулгатай сүүдрэвч, сандал зэргийг хийх нь ээ.

Эл төсөл эхэлсэн эсэхийг мөн төслийн санхүүжилтийг Н.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Төслийнхөө зураг төслийг гаргаж, хийлгэхэд 20 гаруй саяыг зарцуулаад байна. Ах дүү нарын маань дэмжлэг тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Төсөл маань цаашаа хэрэгжихэд олон түмний хандив туслалцаа хэрэгтэй. Төслийн хүрээнд босгох есөн баганын нэг нь л гэхэд 12 сая төгрөгөөр бүтэж буй юм. Төслийнхөө эхний хэсэг болох есөн баганыг энэ жилдээ хийж бүтээнэ. Эхний ээлжийн гурван багана хийгдчихсэн байгаа. Долоодугаар сарын 15-нд аваачиж, байрлуулна. Дараагийн баганууд хийгдэж байгаа" хэмээсэн юм.


АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОНО

"Монгол ертөнц" хэмээх АНУ-д хэрэгжүүлэх төсөл: Дэлхий дахинд монгол түмний хийж бүтээсэн өв соёлыг тамгалан үлдээх, монголыг сурталчлах зорилготой төсөл ажээ. Төслийн хүрээнд АНУ-д “Монгол хаус” хэмээх олон улсын сүлжээ барилга байгууламж бүхий төвийг байгуулна. Энэхүү цогцолборыг монгол ур ухаан, өнгө хийц шингээн хийх гэнэ. Хэн ч тус цогцолбор руу орж болох бөгөөд

  • Их хааны өргөө, хаан гэр
  • Дэлхийн энх тайвны монгол суварга эв нэгдлийн үзэсгэлэн
  • Хүндэтгэлийн өргөө театр
  • Урц болон шилэн өргөө бүхий худалдаа үйлчилгээний төв зэрэг барилга байгууламж зэргээс бүрдэх аж.

“Монгол хаус” цогцолборыг түүх шингэсэн баримал, сийлбэр бүтээлүүдээр чимэглэхээс гадна уг байгууламжийн төвд урлагийн тоглолт зохион байгуулах задгай театр бий болгохоор төлөвлөжээ. Цогцолбор төсөл нь монгол улсаа дэлхийд сурталчлан таниулах улс төр, эдийн засгийн лобби хаус бий болгох төдийгүй уг шийдлийг олон улсад сүлжээ байдлаар тухайн орны онцлогт тааруулан бүтээн босгох боломжтойг Н.Ганхуяг онцолж байлаа.

АНУ-д байгуулах цогцолбор төвийг барих ажилд Монголоос ямар, ямар уран бүтээлчид очих бол, урдьчилж төлөвлөж буй эсэхийг Н.Ганхуягаас тодруулахад “Монголынхоо уран бүтээлчдийг аваачна. Заримыг нь Монголдоо хийгээд АНУ руу аваачих эсвэл АНУ-д очоод хийх зэрэг асуудлууд яригдана. Аль болох олон уран бүтээлчийг АНУ-д аваачиж, монгол ур ухаан шингэсэн төв бий болгох хүсэл тэмүүлэлтэй байгаа” хэмээсэн юм

Түүнийг дээрх хоёр төслөө танилцуулсны дараа АНУ-ын Айдахо Фаллс хотын амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дэвид Пэннок “Монголын ан амьтдыг хамгаалах төсөл”-ийн талаар танилцуулсан юм. Шууд дамжуулалтаас та бүхэн үзээрэй.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 42 минутын өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 1 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 2 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 3 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 3 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 4 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 4 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 5 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 6 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 2026/03/28
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 2026/03/28
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 2026/03/28