Жимс, ногооны тээврийн хөлсийг 2 саяас 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироожээ

Л.Бямбажав
2022/07/08

Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.

Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед  тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн байна.

Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ.

Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж авсангүй. Учир нь хувь хүн зах зээлд аливаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдөх үүрэгтэй гэж үзсэн байна.  

Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тээврийн үйлчилгээнээс жолоочийн олсон орлогыг хурааж, улсын орлогод үлдээжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Эх сурвалж: УДШ


4
angry
0
care
1
haha
21
liked
0
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 4 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 4 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 6 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 6 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 7 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 8 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 9 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28