Борооны улмаас 10 гаруй дуудлага ирж, ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна

М.Төгөлдөр
2022/07/07

Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа. Тэд дуудлагын дагуу өнөө өглөөний 07:00 цагаас хойш үерийн дараах хариу арга хэмжээг авч, нийт 950 тонн гаруй ус соруулаад байна. Ус хальсан суваг болох гуравдугаар коллекторын эргэлтийн хэсэг ахуйн хог хаягдлын улмаас бөглөрч, улмаар борооны усаар дүүрч, хальжээ.

Гуравдугаар коллектор нь Нарны гүүрнээс урагш гарсан, 4-5 км урттай, олон суваг холбогддог далд шугам сүлжээ юм. Уг шугам ачааллаа дийлэхгүй байсны улмаас 2019 онд шинэчлэн, далд сувгийг ил гарган бүрэн цэвэрлэсэн. Энэ оны хувьд тухайн сувгийг долдугаар сарын 18-28-ны хооронд цэвэрлэхээр төлөвлөжээ.

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын зүгээс ус соруулах насос, тусгай тоноглолын машинуудыг нэмж өгсөн. Үерийн улмаас тогтсон их хэмжээний усыг соруулах үед тус машин, техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Гэвч одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байна” хэмээн онцоллоо.

Борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна. Тухайлбал, Баянмонгол хороолол, Вокзал, Нарны зам орчмын шугам сүлжээний ил сувгийг цэвэрлэж дуусжээ. Харин далд шугам сүлжээг хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмын дараа хийх юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн хог хаягдлаа ил задгай хаях нь борооны ус зайлуулах шугам сүлжээ бөглөрөхөд нөлөөлж буй тул хогоо ил задгай бус, зориулалтын хогийн саванд хаяхыг холбогдох албаныхан анхааруулж байв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 12 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 15 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 15 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 17 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 17 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 17 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 19 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28