Харилцаа холбоо, мэдээллийн сайдтай хийсэн уулзалтаар цахим шилжилт, цахим засаглалыг сайжруулах асуудлаар санал солилцов

М.Төгөлдөр
2022/07/07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Тео-той уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж буй талаар танилцуулав.
Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэл нь манай “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Түүнчлэн тус бодлогод хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Цахим хот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.


Сингапур Улс нь инновац, цахим технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж буй улс орны хувьд тус улсын арвин туршлагыг Монгол Улсад нутагшуулах, цахим шилжилтэд суурилсан төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг сайжруулах, харилцаа холбооны салбарын институцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар үр ашигтай санал солилцлоо.
Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тухайлбал, “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” болон инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров.

Төрийн бүтээмжийн сэргэлт болон хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд олон орны туршлагыг олон жил судалсан. Энэ туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа хатагтай Жозефин Тео илэрхийлж байлаа.  

Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд эрэмблэгдсэн бөгөөд улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд жагсчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, Цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа "Ухаалаг үндэстэн" үзэсгэлэн үзэж сонирхлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18