Нийслэлийн ногоон бүсэд хортон шавж устгалын бодис цацаж байна

Н.Мижидмаа
2022/07/06

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж  байгаа. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна. 


 Энэ жил 1602 га талбайд буюу Баянзүрх дүүргийн ногоон бүсийн Улиастай, Дээндий, Хуандай зэрэг амд мэргэжлийн байгууллагууд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил өрнүүлээд дууссан. Нэмэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд байгаль хамгаалагчдын нөөц бололцоонд тулгуурлан Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хортон шавж устгалын бодис цацах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

 Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.

 Энэ жилээс хортон шавжид нэрвэгдсэн ойд устгалын ажлыг хийсэн тохиолдолд бүрэн сэргэх боломжтой. Харин 3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан учир яаралтай арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас авч байна” хэмээлээ.

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацаж буй юм. 

 

Хортон шавж устгалын бодисын сөрөг нөлөө харьцангуй бага ч биологийн хор учир бусад амьтанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Иймд тухайн хорыг цацах явцад салхины чигт аль болох байхгүй байх, 7-14 хоногийн хугацаанд зусландаа гарахгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн Бэлх зусланг хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагч Ц.Батзаяа анхааруулж байлаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 11 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 13 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 13 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 15 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 15 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 15 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 16 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 17 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 18 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28